| |
ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 02 -Р САРД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ТУХАЙ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны \олон жилийн\ дунджаар нутгийн өмнөд хэсгээр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг (1 дүгээр зурaг).
2 дугаар сард 1990 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарч, ялангуяа 1998, 1999, 2002,2004, 2007, 2015 онуудад сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 3-9 градусаар дулаан байж, зарим жилд өдөртөө ихэнх нутгaaр 12-17 градус хүрч дулаарсан байна. Харин сарын дундаж температур 2005, 2010, 2012-2014 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-10 градусаар хүйтэн болж байжээ.
Олон жилийн дундаж байдлаар ихэнх нутгаар 0.2-1.3 мм цас орж (2 дугaaр зурaг), ихэнх нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.
Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг. 2005 онд ихэнх нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сарын агаарын температур нь нутгийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Энэ сард бүх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зураг).
Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. .
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчэр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Дундговь УЦУОШТөв