|
Видео

Шинэ мэдээ

Наймдугаар сард хур бороотой, цочир хүйтэрнэ

Наймдугаар сард хур бороотой, цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргасан байна. Урьдчилсан мэдээгээр ирэх сард Булганы нутаг, Хөвсгөл, Дорнод, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас их бороо орох төлөвтэй байна. Мэдээллийг бүсүүдээр хүргэе.

Баруун зүгийн нутаг

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, сарын эцсээр хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Булганы нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн баруун хэсгээр хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэг ба гурав дугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг
Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дундаж орчим байна.Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг
Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 32-37 градус хүрч халах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler