|
Видео

Шинэ мэдээ

Ө.Энхтүвшин: Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл сонгуулиа яаж явуулах вэ

Ө.Энхтүвшин: Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл сонгуулиа яаж явуулах вэ

 


УИХ- ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Ийм нөхцөлд оруулж  ирсэн энэ хуулиа барих юм уу, эсвэл жишээ нь  Сонгуулийн хуулиа барих юм уу. Тухайлбал Сонгуулийн хуульд бүх зүйл цаг хугацаатай. Намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил тавдугаар сарын 10-наас эхэлнэ. Тэгвэл улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшүүлэх ажил яаж явагдах вэ. Саналаа яаж нууцаар явуулах вэ. 801 хүний гарын үсэг цуглуулж сонгуульд нэр дэвших эрхтэй бие даагч нар мөн яах вэ. Эсвэл энэ хуулиараа тухай бүртээ Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад явах юм уу. Мөн хөл хорионы хугацаа сунгагдвал сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах вэ. Хэдэн хүнийг нийтийг хамарсан гэж үзэх вэ.

Тусгаарлах байранд маш олон хүн байгаа. Тэдний сонгуулийн саналыг яаж авах вэ гэх мэт олон асуулт гарна. Хэрэв сонгуулийн сурталчилгааны үеэр 10 хүнээс илүүгүй хүнийг нэг дор цуглуулахгүй гэж үзвэл телевизүүдийн цагийг нэмэх зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хуулийн Сонгуулийн тухай хуулийн заалттай сайтар уялдуулах шаардлага байна”гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler