| |
Видео
Шинэ мэдээ
Зөв хөрөнгө оруулалт ХЯМРАЛЫГ БОЛОМЖ болгоно
Короно вирусийн улмаас ачаа тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг бизнесийн олон салбарт эдийн засгийн шуурга дэлхийн хэмжээнд дэгдээд байна. Манай улсын хувьд цар тахалтай зэрэгцээд улсын их хурлын сонгуулийн жил давхцаж байгаа нь хөрөнгө оруулагч, худалдан авагч нарын хувьд "Мөнгөө хаашаа хийх вэ?” гэдэг нь хүндхэн асуулт болоод байна. Гэхдээ энэ үеийг боломж гэж харан зөв хөрөнгө оруулалт хийж чадвал таны мөнгөний үнэ цэнэ ирээдүйд хэд дахин өсөх боломжтой.
Хямралын үед үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь бүх төвшний орлоготой хүмүүст хамгийн зөв хөрөнгө орлуулалт байсаар ирсэн. Тэр тусмаа сонгуулийн жилүүдэд мөнгөний ханш унадаг тул энэ үеийг ашиглаж, мөнгөө хөрөнгө болгохыг дэлхийн эдийн засагчид зөвлөдөг байна. Ашигтай байршилд жижиг ТҮЦ худалдан авахаас эхлээд хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд тансаг зэрэглэлийн орон сууц авах нь таны мөнгөний үнэ цэнийг найдвартай нэмэгдүүлэх болно. 2007-2009 оны хямралын жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагч нар Нью Жерси, Нью-Йорк, Калифорни зэрэг хотуудад үл хөдлөх хөрөнгийг ихээр худалдаж авснаар тэд өнөөдөр дэлхийн баячуудын эгнээнд орж байна.
Үл хөдлөх хөрөнгө нь зөв хөрөнгө оруулалт болох 5 шалтгаан.
1. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгддэг
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ хямралын үед буурдаг ч урт хугацаандаа байнга тогтвортойгоор өсөж байдаг. Магадгүй хэн нэгэн танилынхаа амнаас "тэдэн онд орон сууц тэдэн төгрөгийн үнэтэй байхад авчихсан бол ч” хэмээн халаглахыг сонсож байсан байх. Ялангуяа манай улсын хувьд барилгын өртөг нь түүхий эд худалдах авах ханшийн өсөлттэй холбоотойгоор тогтмол өсөж байдаг.
2. Ямар ч даатгалаас илүү даатгал
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж түрээслэх нь бэлэн мөнгөөр тасрахгүй байх баталгаа болдог. Жирэмсний амралтаа авах, тэтгэвэртээ гарах, амьдралд гэнэтийн зүйл тохиолдох үед ямар ч даатгалаас илүү даатгал болдог.
"Үл хөдлөх хөрөнгийг алдах эсвэл хулгайлах боломжгүй, мөн энэ нь танаас хэзээ ч холдохгүй. Зөвхөн түүнийг худалдаж аваад, төлөх ёстойгоо төлж, зохих ёсоор анхаарч, удирдах л хэрэгтэй. Учир нь энэ бол дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм.” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Д. Рузвельт хэлсэн байдаг.
4. Бусдын мөнгийг ашиглах боломжтой
Хэрэв та эргэлтийн хөрөнгө шаарддаг бизнес эрхэлдэг, гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг, бизнесээ томруулах шаардлага тулгардаг бол үл хөдлөх хөрөнгө нь зээл, санхүүжилтийн авах баталгаа болдог. Ингэснээрээ та хүний мөнгийг ашиглан бизнес хийхийн хамтаар өөрийн хөрөнгөөс давхар ашиг олоод явах боломжтой юм.
5. Бүх төвшний орлоготой хүмүүст хамааралтай
ТҮЦ-ний эзнээс том корпорацын захирал хүртэл бүх хүмүүст хамааралтай сэдэв юм. Та оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ урт хугацаандаа үр ашгийг нь хүртэнэ.
6. БОНУС: Хүн бүрд амьдрах газар хэрэгтэй
Манай улсын хувьд нийт хүн амын 60%-иас илүү нь 30 хүртэлх насныхан байдаг залуу, өсөж яваа улс. Энэ тоо орон сууцны эрэлт ойрын 20-30 жилдээ буурахгүй гэдгийг баттай харуулж байна.