|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

 


Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр тэрээр мэндэлсэн. 1998 оны аравдугаар сарын хоёрны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, "Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын хоёрны өдрийг Монголчууд эмгэнэн гашуудаж, өнгөрүүлдэг билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler