|
Видео

Шинэ мэдээ

ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.

 

ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын намын хороо, ардын Засгийн газраас хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 30,000 ширхэг амны хаалтыг хандивласныг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга болон бусад албаны хүмүүс байлцсан байна.

Баяннуур аймгийг төлөөлөн ирсэн эрхэм хэлэхдээ... Ухань хотоос дэгдэн гарсан цар тахлын хүнд үед хөш зэргэлдээ хамтын ажиллагаатай хотууд маань дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэдэг ардын үгийн биелэл болгон Баяннуурын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү бэлгийг гардуулж өгч байгаадаа баяртай байна гэсэн юм.

Саяхан ‪олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын галын аюулаас хамгаалах академийн Монгол сонсогч, оюутнуудад ‪Халимгийн төлөөлөгчийн газар, Москвагийн Халимгууд хамтран хамгаалах хэрэгсэл болон хүнсний зүйлсийн туслалцаа үзүүлсэн. Орсын холбооны улсад сурч байсан 126 оюутныгБуриад улс өөрийн зардлаар Монголын хил дээр хүргэн өгсөн. Оюутнуудын замын хэрэгцээнд зориулан үдийн цай, маск, бээлий болон Буриадын үзэсгэлэнт газруудын тухай товхимолыг хүртэл бэлтгэн өгсөн гэхчилэн туургатан Монгол түмний минь сэтгэлийн өглөг үргэлжилсээр байна.

Монгол туургатны эв нэгдлийн бэлэгдэл болон бууриа сахиж буй Монгол улсын иргэд бид хариуцлагатай байж эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг сайтар биелүүлэх үүргээ л умартаж болохгүй гэдгийг хэлмээр байна.  

ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.
ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.
ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.
ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас 30000 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Онцгой комиссийн гишүүдэд гардуулан өглөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler