|
Видео

Шинэ мэдээ

Татварын буцаан олголт 20 хувь байгааг 70 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэж байна

Татварын буцаан олголт 20 хувь байгааг 70 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэж байна

 


Төсвийн байнгын хороогоор НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна6 Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Түүний санаачилсан хуулийн 15.2.1-т албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох гэснийг 70 гэж, 15.13-д заасан буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна гэснийг 40 болгохоор тусгажээ. Засгийн газраас дэмжээгүй ч байнгын хорооны гишүүд санаачилсан хуулийн төслийг нь дэмжиж өгөхийг тэрбээр танилцуулгын төгсгөлд хүслээ. 

Гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбоотой асуулт асууж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler