| |
Видео
Шинэ мэдээ
Л.Месси эмч нарт талархал илэрхийлжээ
Испанийн хөлбөмбөгийн "Барселона” клубын тоглогч, Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчин Лионель Месси коронавирустэй тэмцэж буй эмч нарт талархал илэрхийлж, тэднийг "Нэргүй баатрууд” гэжээ.
"Эмч нарын хийж буй ажилд гүнээ талархаж байгаагаа би хэлэхийг хүсэж байна. Нэргүй баатрууд биднийг коронавирусээс хамгаалахын тулд олон өдөр, олон шөнө зүтгэж, гэрийнхнээсээ хол байгаа хэдий ч энэ бүхнийг үл тоон хүмүүсийг асран халамжилсаар байна” хэмээн тэрбээр "Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварын дэгдэлтийг 3 дугаар сарын 11-нд цар тахал хэмээн тодорхойлж байгаагаа мэдэгдсэн юм. Сүүлд мэдээлснээр, дэлхий дахинд коронавирусний халдварын 1.8 сая гаруй тохиолдол бүртгэгджээ.