| |
Видео
Шинэ мэдээ
Бэлгийн замын халдварт өвчин гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ
Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,656 болж, өмнөх сараас 329 буюу 24.8%-иар нэмэгдсэн байна.
Тодруулбал,
- мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)
- тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)
- трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)
- гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %) тус тус бүртгэгджээ.
Мөн цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр (2.9%) нэмэгдсэн байна. Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан нь онцлогтой. Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9,434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурсан аж.
Үүнд,
- Салхин цэцгээр өвчлөгчид 1,357 (46.2%)-гоор
- Цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа билээ.