|
Видео

Шинэ мэдээ

Гадаадын 34 иргэн ДОХ-ын халдвартай гэж оношлогджээ

Гадаадын 34 иргэн ДОХ-ын халдвартай гэж оношлогджээ

 


Өнгөрсөн онд бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн.
Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ.
ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна.
ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.
БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна.
ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа.
Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн түвшинд хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон.
Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler