|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Иргэд 4 метрийн зайнаас харьцах ёстой учир автомашиныг тэгш, сондгойгоор явуулахыг ДЭМЖИХГҮЙ

ЭМЯ: Иргэд 4 метрийн зайнаас харьцах ёстой учир автомашиныг тэгш, сондгойгоор явуулахыг ДЭМЖИХГҮЙ

 


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 213 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа. Өвчлөл АНУ, Испани, Итали, Франц, Иран, Их Британи, Турк, Германд хурдацтай тархаж байгаа хэвээрээ байна. Голомтын цар хүрээ өндөр байна. Азийн орноос Япон нэлээн анхаарал татаж байна. 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ихэнх нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс болон дагаж ирсэн хүмүүс нь байна. Тиймээс ЭМЯ-ны зүгээс иргэдийг эмнэлгээр болж өгвөл явалгүй, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг утсаар авахыг анхааруулсаар байгаа юм. Ялангуяа хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. ОХУ-д өвчлөл нэлээн нэмэгдэж байна. 

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 иргэн ирж тусгаарлагдсан байгаа. Эрдэмтэд "Ковид19" нь дөрвөн метрийн зайд халдварлах боломжтой гэсэн судалгаа гаргасан байна. Тиймээс бидний өгч буй хоёр метрийн зайтай харьц гэдэг зөвлөмж өөрчлөгдөж, дөрвөн метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. 

Дэлхийн улс орнууд 4 метрийн зайнаас харьцах зөвлөгөө, зөвлөмж өгч байгаа тул автомашиныг тэгш, сондгойгоор явуулахыг дэмжихгүй" гэсэн юм. 

   

ДЭМБ "Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 7 дахин нэмэгдэж байна. Испанид 4, Италид 3 Францад 5 дахин нэмэгдэж байна. Нас баралтын хувиар Франц улс хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Герман улс харьцангуй гайгүй байна. Өнгөрсөн 100 хоногт "Ковид19" халдвар 213 оронд хор уршигаа үзүүлээд байна. Япон Улсын ЗГ-ын зүгээс гар утсаар нь хүмүүсийн байршлыг тогтоож, хяналт тавьж байна. БНСУ-д коронавирусийн халдвар аваад эдгэсэн 111 хүнээс дахин халдвар илэрсэн байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэлзүйн туршилтын шат буюу хүний биед туршиж үзэх үйл ажиллагаа хийгдэж байна. Мөн 67 нэрийн вакцин, эмнэлзүйн туршилтын өмнөх шатандаа байгаа. Эмнэлзүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын ЭМ-ийн Үндэсний хүрээлэн болон "Модерна" компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн байна" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler