|
Видео

Шинэ мэдээ

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгон буулгах нь нэн шаардлагатай авах арга хэмжээ

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгон буулгах нь нэн шаардлагатай авах арга хэмжээ

 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2019 оны 12 сард миний бие "Нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу НӨАТ-ыг 10 хувь байсныг 5 хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. НӨАТ-ын эцсийн татвар төлөгчид иргэд байдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүндээ 10 хувийн татвар төлж, 100,000 төгрөгийн барааг 110,000 төгрөгөөр худалдан авдаг. Үүнээс НӨАТ-ын буцаан олголтоор хоёрхон хувийг нь буцаан авч байна. Харин НӨАТ-ын татварыг 5 хувь болгон бууруулсанаар иргэд буцаан олголтоор 2%, НӨАТ-т 3%-ийг төлөх боломжтой болно.

Өнгөрсөн хугацаанд НӨАТ нь МУ-ын эдийн засаг санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгч, анхнаасаа орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай биелүүлсэн. НӨАТ бол эдийн засгийн хүндрэл үүсээгүй байх үед ч иргэд болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулж байсан. Харин одоо Короновирусын халдвараас болж дэлхий дахинд эдийн засгийн нилээн том хямрал бий болж байна. Үүний улмаас Монгол улсын нийт ААН-үүдийн 70 хувь эдийн засгийн эрсдэлд ороод байна. Яг энэ үед л НӨАТ-ыг бууруулах нь эдийн засагт нэн шаардлагатай авах арга хэмжээний нэг юм. Чуулганы нээлтийн үеэр МУ-ын ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг дэмжин үг хэлсэн нь нэн шаардлага байгааг харуулж байна.

Орлого буурсан энэ үед иргэдэд тааламжтай татвар буулгах хуулийг яаралтай хэлэлцэх ёстой. Өнөөдөр жижиг дунд аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүйд хүрч, иргэдийн орлого буурч байгаа ч хорио цээрийн дэглэмийн үед хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс энэ хүрээнд хийх ёстой хамгийн чухал арга хэмжээний нэг бол НӨАТ-ын татварыг багасгах юм” гэв.

Zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.