|
Видео

Шинэ мэдээ

НӨАТ-ын буцаалт иргэдийн данс руу уншигдаж эхэллээ


Нийт 820 мянган иргэнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэрбээр "Нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт маргааш өглөөнөөс (өнөөдөр) эхэлж олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд буцаан олголтоор 630 мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгний буцаан олголт хийсэн. Энэ жил буцаан олголтын хэмжээ 60 хувиар, хамрагдалт 40 хувиар нэмэгдсэн. Үүнийг бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн" хэмээсэн юм.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ пүрэв, баасан гаригуудад багтаан иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler