| |
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжиж эхэллээ
Өнгөрсөн жилээс /2016.01.01/ эхлэн иргэд худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж нээгдсэн. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэ гбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон юм. Тэгвэл 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал урд шөнөөс эхлэн /2017.02.02/ иргэдийн данс руу шилжиж эхэллээ. . НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохиролд зориулж, энэ оны төсөст 80 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.
"НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэдгийг Сангийн яамнаас мэдэгдээд байгаа юм.
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛ АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
НӨАТ-ын тухай хууль, "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал авах иргэд цахим төлбөрийн ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд өнөөдрийн дотор амжиж дараах тохиргоог хийх ёстой аж.
Та код, нууц үгээ мартсан бол "ХУВЬ ХҮН/НЭВТРЭХ "Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу" гэсэн дарааллаар орж, мэдээллээ үнэн зөв болгох юм байна. Ингэхдээ овог нэрээ криллээр бичих, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй аж. Үнэн зөв оруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө болон НӨАТ-ын буцаан олголтоо хугацаанд авна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://butsaalt.ebarimt.mn/-ээс аваарай.
Х.ЦОМ