|
Видео

Шинэ мэдээ

Х.Бат-Ялалтын хэргийг шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ

 

Х.Бат-Ялалтын хэргийг шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан. Уг саналыг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч эцэслэсэн. Ингэхдээ түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Энэ захирамжийг зөвшөөрөлгүй  Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр тус дүүргийн шүүхээс дахин хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж баасан гарагийн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler