|
Видео

Шинэ мэдээ

Хантавирус хүнээс хүнд халдварладаггүй

 

Хантавирус хүнээс хүнд халдварладаггүй

 

БНХАУ-ын Юнань мужид хантавирусийн улмаас нэг хүн нас барсан, улмаар халдвар хүн амд тархаад байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл Зоонозын өвчин судлалын мэргэжилтнүүд уг өвчин хүнээс хүнд халдварладаггүй болохыг тайлбарлалаа. Тухайлбал хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүн халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин.

Голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг тул цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг ЗӨСҮТ-өөс хүслээ. Мэргэжлийн байгууллагууд олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийж ажиллаж байгааг мөн хэлсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler