| |
Канадад халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгджээ
ОТТАВА. /TASS/. Канадад коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 1959-өөс 3385-д хүрч бараг хоёр дахин нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Канадын 13 мужийн 12-т халдварын тохиолдол илэрчээ. Халдварын хамгийн олон тохиолдол Квебек /1 339 хүн/, Онтарио /688/ болон Британийн Колумб /659/) мужид бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, халдварын ердөө 11 тохиолдол бүртгэгдсэн Манитибо мужийн 24 оршин суугчид коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ.
Коронавирусний халдварын анхны тохиолдол Канадад нэгдүгээр сарын 25-нд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 35 хүн нас барж, 185 хүн эдгэрсэн байна. Халдварын анхны тохиолдлууд Хятад, Иран, Египетээс тус улсад ирсэн хүмүүст илэрсэн байна.
Халдвар авсан хүмүүсийн дунд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи байгаа бөгөөд тэрбээр одоо гэрийн хорионд байгаа юм. Харин Канадын Засгийн газрын тэргүүн халдвар аваагүй боловч гэртээ өөрийгөө тусгаарласан гэдгээ мэдэгдсэн билээ.