|
Видео

Шинэ мэдээ

Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрнэ гэж таамаглаж байна

Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрнэ гэж таамаглаж байна

 


НЬЮ-ЙОРК. /TASS/. Найман долоо хоногийн дотор Калифорни муж улс дахь коронавирусээр халдварласан хүний тоо 25.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглаж байгаагаа тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюсом захидалдаа дурджээ.

"Найман долоо хоногийн хугацаанд оршин суугчдын 56 орчим хувь буюу 25.5 сая нь коронавирусээр халдварлана гэж бид таамаглаж байна. Мужийн зарим хэсэгт дөрвөн өдөрт халдвар авсан хүний тоо 2 дахин нэмэгдэж байна” хэмээн Ньюсомын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн захидалд дурджээ.

Ньюсом АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эмнэлгийн хөлөг онгоцыг Лос-Анжелес хотын боомт руу даруй илгээхийг АНУ-ын төрийн тэргүүнээс хүсжээ. Ингэх нь эрүүл мэндийн системд үүсэх ачааллыг бууруулахад тус болно гэж тэрбээр үзэж байгаа аж.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler