|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Европын зарим орон гадаад иргэдэд тусламж үзүүлж чадахгүй гэж мэдэгдлээ

ЭМЯ: Европын зарим орон гадаад иргэдэд тусламж үзүүлж чадахгүй гэж мэдэгдлээ

 


Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. ДЭМБ-аас ээлжит хурлаа хийж хэн бүхнийг эрсдэлд бэлэн байхыг уриаллаа" хэмээв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Одоогийн байдлаар Тусгаарлан ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 5 тохиолдол батлагдсан, 4 тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler