|
Видео

Шинэ мэдээ

 Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

 Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

 


Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь ч гэсэн шатахууны үнийн  өсөлт, бууралт манай улсад ирэхдээ сарын хоцрогдолтой орж ирдэг байсан. Тэр жишгээр өчигдрөөс шатахууны үнэ 100 төгрөгөөр литр тутамдаа буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бурах боломжтой болж байна.

Шатахуун хангамжийн тогтвортой нөөцтэй байх асуудалд анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар 40 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензин 32 хоногийн нөөцтэй, дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler