| |
Видео
Шинэ мэдээ
Бразилд 400 орчим хоригдол шоронгоос оргожээ
МОСКВА. /РИА Новости/. Бразилын Сан-Паулу мужийн Монгагуа хотын шоронгоос 400 орчим хоригдол оргожээ.
Хоригдлууд шоронгийн ажилтнуудыг барьцаалсныхаа дараа хорих ангиас оргосон байна. "G1” цахим хуудасны мэдээлснээр, шоронгийн ажилтнуудыг одоо хүртэл барьцаанд байлгаж байгаа бөгөөд цагдаа нар тэднийг чөлөөлөхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаа аж. Түүнчлэн цагдаа нар оргон зугтсан хоригдлуудыг олохоор шоронгийн ойр хавийн газруудаар нэгжлэг хийж эхлээд байна.