| |
Видео
Шинэ мэдээ
Хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож, нэг хоригдол газар дээрээ амиа алджээ
Энэ сарын 26-ны өдөр Булган аймаг дахь хорих 439 дүгээр хаалттай хорих ангийн 10 гаруй хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож, нэг хоригдол газар дээрээ амьсгал хураасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тус хоригдлуудыг мод бэлтгүүлэхээр машинд суулган авч явж байхдаа ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.
Ослын улмаас нэг хоригдол газар дээрээ амиа алдсан бол гурван хоригдлын бие маш муу байгаа гэнэ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Аз