| |
Видео
Шинэ мэдээ
Туркд хөл хорионд орсон Монголын 30 орчим тамирчин энэ сарын 18-нд эх орондоо ирнэ
Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монголын хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин, дасгалжуулагч Турк улсад хөл хорионд ороод байгаа аж. Тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.
Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна. Турк улсад одоогоор коронавирусийн халдварын 18 тохиолдол бүртгэгдээд байна.