|
Видео

Шинэ мэдээ

Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийн төвийн хамт олон дүүргийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивлалаа

Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийн төвийн хамт олон дүүргийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивлалаа

 


Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн  коронавирусын халдвар болон томуу томуу туст өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олон дүүргийн нутаг дэвсгэрт дэх эрсдэлтэй бүсэд ажиллаж буй дүүргийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалтыг оёж,  Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхланд хүлээлгэн өглөө. 

Дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэн ажилд өөрийн нөөц бололцоогоороо  өнөө цагт нэн шаардлагатай амны хаалтыг оёж, хандивласан Н.Дорждулам даргатай дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
 
    Тус төвийн хамт олон 4000 ширхэг амны хаалтыг зориулалтын материалаар буюу нэг удаа хэрэглэгдэх зориулалтаар оёсон бөгөөд  дүүргийнхээ эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсныг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтсийн хамт олон онцолж, ажлын амжилт хүслээ. 
 
    Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Л.Мөнх-Ариун захиралтай  "Их хатдын гоёл” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 50 ширхэг амны хаалтыг мөн дүүргийн Онцгой комиссын даргад хүлээлгэн өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler