|
Видео

Шинэ мэдээ

Коронавирусыг илрүүлэх шинэ багаж бүтээжээ

Коронавирусыг илрүүлэх шинэ багаж бүтээжээ

 


БНХАУ-ын Эмнэлгийн бүтээгдэхүүний албанаас хүний биед шинэ коронавирусын нян байгааг шалгаж 30 минутын дотор илрүүлдэг шинэ багажийг бүтээжээ. Энэ шинэ аргыг Сямэнь их сургуулийн эрдэмтдийн  удирдсан багийнхан бүтээсэн байна. Халдварт өвчнийг илрүүлдэг энэ багажийг өвчтөний биеийн байдал, коронавирусын халдвар авсан гэж таамаглаж байгаа тохиолдолд бусдад өндөр эрсдэл учруулалгүйгээр шалгахад ашиглаж болох аж. Ингэснээр энэ шинэ аргаар халдварт өвчнийг тархаахгүйн тулд тэмцэж байгаа эмнэлэгт хийж байгаа туршилтын үр дүн сайжрах юм байна.

Энэ багажийг коронавирус анх гарсан Ухань хотын эмнэлэгт туршиж эхлээд байгаа аж. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ халдварт өвчний тархалттай тэмцэхийн тулд хөрөнгө зарцуулах хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ хуулиар 8.300 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху коронавирусыг сүүлийн 100 жилд тохиолдож байгаа хамгийн ноцтой гамшиг гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler