| |
Видео
Шинэ мэдээ
ДЭМБ: Зун гэхэд коронавирус алга болчихно гэж найдаж болохгүй
МОСКВА./РИА Новости/.Зун гэхэд коронавирусний тархалт зогсох магадлал бага гэж үзэж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн салбарт онцгой байдлын асуудал хариуцсан хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.
"Бид "COVID-19” зун гэхэд ханиад томуу шиг алга болно гэж найдаж болохгүй. Ийм зүйл үнэхээр тохиовол хувь заяаны бэлэг л гэсэн үг. Гэсэн хэдий ч одоогоор бидэнд ийм зүйл болно гэж үзэх үндэслэл алга. Тийм учраас вирус өөрөө алга болно гэж найдахгүйгээр тэмцэх хэрэгтэй байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.