|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Ө.Энхтүвшин: Улсын хэмжээнд маргаашнаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Ө.Энхтүвшин: Улсын хэмжээнд маргаашнаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарлаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан: 

Халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор УОК-ын 2020 оны 2-р сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигтүндэслэн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлнэ.

Коронавирусийн халдварын тархалтын оргил үе хоёрдугаар сарын хоёрдугаар хагас буюу манай цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн тандалтыг олон улсын эрдэмтэд хийж байна.

Тэгэхээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах заалтуудад хэрхэн тусгасан байдгийг та бүхэндээ хүргэж байна.

10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;

10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

32 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;

32.1.2.нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;

32.1.3.гамшиг болон аюулын үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;

32.1.4.гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авах;

32.1.5.хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах;

32.1.6.нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

32.1.7.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах;

32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

32.1.9.гамшиг болон аюулын үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүч хэрэгслийг татан оролцуулах;

32.1.10.орон нутгийн онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх;

32.1.11.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийн байнгын бэлэн байдлыг хангах;

32.1.12.гамшгийн эрсдэлийн болон гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийлгэж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

32.1.13.тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх.

32.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 32.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байдаг юм байна. Тэгэхээр иргэд та бүхэн айж сандралгүй. Холбогдох төрийн байгуулагаас хүргэж байгаа албан ёсны мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байхын зөвлөж байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler