|
Видео

Шинэ мэдээ

Сонгомол бөхийн -87 кг-ын жинд Украины тамирчин алтан медаль хүртжээ

Сонгомол бөхийн -87 кг-ын жинд Украины тамирчин алтан медаль хүртжээ

Ром хотноо болж буй Сонгомол бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээний Грек ромын сонгомол бөхийн -87 кг жингийн төрөлд Украины тамирчин Семен Новиков Унгарын тамирчин Виктор Лёринцийг 7:1 онооны харьцаагаар ялж, алтан медалийн эзэн болжээ.

Энэ тэмцээнд Оросын тамирчин Александ Комаров Туркийн тамирчин Метехан Башартай хүрэл медалийн төлөө барилдаж, 3:1 онооны харьцаагаар ялсан байна. Азербайжаны тамирчин Ислам Аббасов Литва улсын тамирчин Эйвидас Станкевичюсыг 6:2 онооны харьцаагаар ялж, мөн хүрэл медалийн эзэн болсон байна. 

2019 оны оросын аварга Комаров өнгөрсөн онд болсон Европын аваргын тэмцээнд мөн хүрэл медаль хүртэж байжээ. Грек ромын сонгомол бөхийн тэмцээн лхагва гарагт өндөрлөх бөгөөд дараа нь чөлөөт бөхийн тэмцээн болох юм. Европын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 16-нд дуусна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler