|
Видео

Шинэ мэдээ

“Босоо хөх монгол”-ын П.Шинжээравдангийн фэйсбүүкт тараасан бичлэгээс болж иргэн Г амиа хорлосон бололтой

“Босоо хөх монгол”-ын П.Шинжээравдангийн фэйсбүүкт тараасан бичлэгээс болж иргэн Г амиа хорлосон бололтой

 

Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн  П.Шижээравдан  хэд хоногийн өмнө "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн утга бүхий тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хаягт байршуулсан. Үүнээс болж 52 настай Г  амиа егүүтгэсэн байж болзошгүй байна.

Хэргийн талаар тодруулбал, П.Шинжээравдан тэргүүтэй "Босоо хөх монгол” ТББ-ын хэсэг залуус энэ сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Билүүт ууланд ургаа мод таслаж байсан гурван хүнд хариуцлага тооцож буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан  байдаг.

Бичлэг эхлэхэд цахилгаан хөрөөгөөр зулзаган мод тайрсан гэх гурван хүн загнуулсан хүүхэд шиг ноомой зогсож байдаг. Улмаар хулгайчдыг үйлдэл дээр нь барьж арга хэмжээ авч буй залуус  "Та нар Зүүнхараагийнх юм байна. Нутаг усаа хайрладаггүй юм уу. Байгаль орчноо битгий сүйтгэ, түлээ бэлтгэж байгаа бол унасан мод түү, яагаад ингэж харгис хандаж байгаа юм”  гэх мэтээр сануулж, зөвлөж байлаа. Гэвч энэ эелдэг зан нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Бичлэг хийж буй нэгэн "Дандаа залуухан мод тайрсан байна, та нарт яаж өвддөгийг нь харуулна аа” гээд балбах тушаал өгөв. Удаах бичлэгээс хар ноосон цамцтай тамхи зуусан эр мөчирний бүдүүн хэсгээр хүн бүрийг хоёр удаа цохиж буйг харж болно.  Хамгийн эхэнд цохиулсан 50 эргэм насны эр "Яаая, яаая аа” хэмээн цааш зугтана. Яг л хүүхэд шиг айж, цааш гүйж байгааг нь хэн ч харсан өрөвмдөөр. Гэхдээ бид хулгайгаар мод бэлтгэгчдийг өмгөөлж, тэдний буруу үйлдлийг дэмжих гэсэнгүй. П.Шинжээравдан болон "Босоо хөх Монгол” ТББ-ын нэр төлд халдахыг ч хүссэнгүй. Харин олон нийтийг сүлжээг буруу ашиглах, бусдын нэр төлд халдах хэрэг эцэстээ ямар үр дүнд хүрдэгийг онцолж байна. 

НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛСОН НЬ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭВ ҮҮ

"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн  П.Шижээравдан  талийгаач Г болон хамт явж байгаа хоёр хүнийг хус модны бүдүүн мөчирөөр цохиж буй бичлэг цахимт орчинд тараагдсан. Хэдэн мянган хүн тус бичлэгийг үзэж, өөр өөрсдийнхөөрөө сэтгэгдэл үлдээсэн байдаг. Бичлэгээс харахад талийгаач Г маш их цочиролд орсон, айдастай байдаг. Талийгаач ар гэрийнхэндээ "Бичлэгнээс болж олон хүн ярьж байна. Ихэнх нь шоолж байна” гэх утга бүхий зүйлсийг ярьсан гэнэ.  Үүнээс болж талийгаач амь насаа алдсан бололтой. Бид энэ талаар Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ сарын 27-ны 17.40 цагт хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад 52 настай Г гэгч нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсан. Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв. Гэвч нутгийн иргэд "Цуу ууж нас барсан” гэдэг мэдээлэл өгч байсан юм. Талийгаач ямар байдалтай нас барсан болон тус хэрэгт хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхийг тодруулахаар  Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс рүү холбогдоход "Удирдлагын тушаалгүйгээр энэ хэргийн талаар албан ёсны тайлбар өгөх боломжгүй” хэмээгээд утсаа тасалчихав. 

"ӨӨ МАНАЙ ФЭЙСБҮҮКИЙН ОД”  ГЭЭД ШООЛЖ, ДОРОМЖЛООД ГУДАМЖААР  ЯВУУЛАХГҮЙ БАЙНА. ГЭРЭЭСЭЭ ГАРАХАД Ч ХЭЦҮҮ” 

Амиа хорлолт тухайн хүний суурь хүмүүжил болон зан байдлын онцлог, амьдарч буй орчин зэргээс шалтгаалдаг бол дийлэнх тохиолдолд сэтгэл гутрал буюу гүн хямралаас үүдэлтэй байдаг аж. Үнэхээр амиа хорлох хэмжээний сэтгэл гутралд хүрсэн үү гэдгийг тордруулах зорилгоор яг бичлэг хийх үед талийгаачтай хамт явж байсан найзтай нь холбогдсон юм. Тэрбээр "Саяхан би найзуудтайгаа Билүүт хайрханд түлээний хуурай мод хайгаад явж байсан юм. Олсон хэдэн түлээгээ ачиж байхад "Босоо Монгол” бил үү дээ тэр бүлгийн хүмүүс ирсэн. Хоёр машинтай, тав зургаан хүн байсан санагдаж байна. Зарим нэг нь ч машин тэргээсээ буугаагүй байх. Тэд "Та нар мод бэлтгэдэг хэн бэ, муусайн хулгайч нар минь” гээд элдэв хараал урсгаж, хэл амаар доромжилж л байсан. Тэр бичлэгийг тараана гэж огт бодоогүй. Түүнээс хойш гудамжинд таарсан нутгийнхан "Өө манай фэйсбүүкийн од”  гээд шоолж, доромжлоод явуулахгүй, гэрээсээ гарахад ч хэцүү байна. Миний хувьд модоор цохиулаад хөл гар хөх няц болчихсон. Шуудхан хэлэхэд дарамттай л байна даа. За, за ах нь одоо цагдаа дээр байцаагдаж байна” гэсэн юм. 

Ц.ГАНСҮХ: АХЫГАА ХӨДӨӨЛҮҮЛЖ ИРЧИХЭЭД БОЛЖ ӨНГӨРСӨН  БҮХ ЗҮЙЛИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ЯРИНА  

Талийгаач газар тариалан эрхэлдэг, хааяа нэг зуу татахаас өөр бусдад гэмгүй, хулгайн хар мөргүй хүн байсныг нутгийнхан нь хэлж байлаа. "Бид хоёр хуурай ах, дүү улс. Ахтай ойр байсан боловч тэр бичлэгнээс хойш уулзаж амжаагүй байсан юм” хэмээгээд тус сумын иргэн Б бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. "Талийгаачийг маргааш (өнөөдөр) гаргана. Хүмүүсийн зах замбараагүй яриа, тэр гайтай бичлэгээс болж ийм юм боллоо гэж би хувьдаа бодож байна. Ууланд хийсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр богино хугацаанд маш хүчтэй тарсан. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа л өнгөрчихлөө хөөрхий. Хэрвээ уулзаж амжсан бол сэтгэл санаа нь ямар байсныг ядаж мэдчих байлаа. Даанч уулзаж чадсангүй. Бичлэг хийсэн нөхдүүд "Эд нар мод тайрч, цааш нь дамладаг” гэж мэдээлэл оруулсан байна. Энэ худлаа л даа. Хүнд гэм хоргүй нэгэн байсан. Хулгайгаар мод тайрч байхыг нь би л лав мэдэхгүй. Өөрөө ногоо тарьдаг, газар тариалан эрхэлдэг болохоор хулгай хийхээр хүн биш. Хулгайч, адгийн шаараар нь дуудаад байхаар амиа хорлосон байх” гэв. Мөн  талийгаачийн дүү Ц.Гансүхтэй холбогдоход "Ахыгаа хөдөөлүүлж ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх зүйлийг ярина.  Бас хууль хяналтын байгууллагад ч гомдол гаргана” хэмээсэн юм. 

"БОСОО ХӨХ МОНГОЛ” ТББ-ЫН ЗАЛУУС ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДӨРВӨН Ч ЗААЛТ ЗӨРЧСӨН БАЙНА ЛЭЭ” ГЭВ  

Бусдыг амиа хорлоход нөлөөлсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. "Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн  П.Шижээравдан  Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г-ыг  модоор зодож буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнээс болж талийгаач амиа хорлосон гэж үзээд байгаа. Тэгвэл энэ талаар хуульч Г.Мөнгөншагай "Өөрийнхөө фээсбүүк хаягнаас  "Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн  П.Шижээравдангийн оруулсан бичлэгийг үзсэн. Гурван хүнийг хэл амаар доромжилж  зодож буй бичлэг байсан. Олон хүн сэтгэгдэл бичсэн байгаа харагдсан.Энэ талаар хуульч хүнийхээ хувьд хэлхэд "Мод бэлтгэж байгаа гурван иргэнийг  "Босоо хөх Монгол” ТББ-ын залуус айлган сүрдүүлж, дарамталж байгаа нь харагдаж байна лээ. Дараа нь модоор цохиж байгаа нь танхайн үйлдэлтэй гэмт хэрэг. Ямар ч эрх мэдэлтэн байсан бусдын бие эрхтэнд хүрч,  цохиж, зодож болохгүй.

Үнэхээр амиа хорлох хэмжээний сэтгэл гутралд хүрсэн үү гэдгийг тордруулах зорилгоор яг бичлэг хийх үед талийгаачтай хамт явж байсан найзтай нь холбогдсон юм. Тэрбээр "Саяхан би найзуудтайгаа Билүүт хайрханд түлээний хуурай мод хайгаад явж байсан юм. Олсон хэдэн түлээгээ ачиж байхад "Босоо Монгол” бил үү дээ тэр бүлгийн хүмүүс ирсэн. Хоёр машинтай, тав зургаан хүн байсан санагдаж байна. Зарим нэг нь ч машин тэргээсээ буугаагүй байх. Тэд "Та нар мод бэлтгэдэг хэн бэ, муусайн хулгайч нар минь” гээд элдэв хараал урсгаж, хэл амаар доромжилж л байсан. Тэр бичлэгийг тараана гэж огт бодоогүй. Түүнээс хойш гудамжинд таарсан нутгийнхан "Өө манай фэйсбүүкийн од”  гээд шоолж, доромжлоод явуулахгүй, гэрээсээ гарахад ч хэцүү байна. Миний хувьд модоор цохиулаад хөл гар хөх няц болчихсон. Шуудхан хэлэхэд дарамттай л байна даа. За, за ах нь одоо цагдаа дээр байцаагдаж байна” гэсэн юм. 

Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл хохирогч нар хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлэх ёстой байсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн болон хүндэвтэр гэмтэл гарах юм бол шууд ял авах хуулийн заалттай.  "Босоо хөх Монгол” ТББ-ын залуус энэ хуулийн заалтыг шууд зөрчсөн. Дараа нь гурван иргэнийг зодож буй бичлэгээ зөвшөөрөлгүйгээр цахим орчинд байршуулсан. Энэ асуудал нь бусдын нэр хүндэд ноцтой халдаж байгаа хэрэг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач бичлэг тараагдсанаас болж амиа алсдан гэж гарсан байна лээ. Үүнийг хууль хяналтын байгууллага  шалгаад тогтоочих юм бол  бүр ч ноцтой асуудал үүснэ.
Эрүүгийн хуулийн 10.4 зүйлд  эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Хүмүүс цахим сүлжээг сүүлийн жилүүдэд буруугаар ашиглах болсон. Энэ нь бусдын эрх чөлөөнд ноцтой халдахаас гадна бусдыг амь насаа алдахад нөлөөлж буй гэдгийг хэлмээр байна. Гэмт хэрэг үйлдэж буй нөхцөл байдлыг харсан бол зураг, бичлэгээр  баримтжуулж, тухайн этгээдэд мод тайрах нь хууль бус болохыг сануулах үүрэгтэй. Түүний дараагаар хуулийн байгууллагад нотлох баримтаа үзүүлж, мэдээлэл өгөх ёстой байдаг” гэв. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.