|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-д шинэ коронавирусийн халдварын хоёр тохиолдол илэрчээ

Оросын коронавирусийн тархалттай тэмцэх засгийн газрын түр хороог даргалж буй Шадар сайд Татьяна Голикова өчигдөр ОХУ-д зорчиж байсан Хятадын хоёр иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэж мэдэгдлээ.

 

Халдварын тохиолдлууд Сибирийн Забайкальск, Тюмень мужаас илэрсэн бөгөөд хоёр өвчтнийг тусгаарлан эмчилж байгаа, халдвар орон даяар тархах эрсдэл бага байна гэж Голикова мэдээлжээ. Мөн тэрээр ОХУ-ын Засгийн газар Хятадад байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэх бэлдэл ажлыг эхлүүлсэн. Ухань хот болон Хубэй мужаас Оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Одоо Ухань хотод манай 300, Хубэй мужид 341 иргэн байгаа хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ Хайнань аралд амарч байгаа 2665 иргэнийг ирэх долоо хоногт тусгай үүргийн нисэх онгоцоор эх орондоо авчрах гэнэ. Шинэ вирусын дэгдэлттэй холбоотойгоор ОХУ-ын агаарын тээвэрлэгч компаниуд нислэгээ зогсоосон бөгөөд Аэрофлот компани л Хятадын Бээжин, Шанхай зэрэг дөрвөн том хот руу хийдэг нислэгээ хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.

Мөн Хятадын дөрвөн авиа компани Орос руу хийдэг нислэгээ хэвийн үргэлжлүүлэх гэнэ. Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын Засгийн газар Алс Дорнод дахь Хятадтай залгаа хилээ хааж, Хятадын иргэдэд электроник виз олгох үйл ажиллагаагаа зогсоосон юм. Мөн ОХУ хятадын иргэдэд олгох ажлын визээ зогсоохоор төлөвлөж байгаа гэнэ. Амны хаалт, эм тарианы хангамж тасалдах асуудал ОХУ-д байхгүйг тэр мөн мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler