| |
Видео
Шинэ мэдээ
БОАЖЯ: Коронавирус илэрсэн орнуудад аялал зохион байгуулахыг зогсооно уу
Өвчлөл илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахгүй байх мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргалаа.
Уг мэдэгдэлд, "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн "Коронавирус”-ын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна.
Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс коронавирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг тур хугацаанд зогсооно уу.
Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана уу" гэжээ.
Eagle.mn