| |
Видео
Шинэ мэдээ
Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын БАРИЛДАХ ЭРХИЙГ сэргээжээ
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Допингийн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийн дөрвийнх нь барилдах эрхийг сэргээжээ.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав "Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын барилдах эрх сэргэсэн. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд тэдний барилдах эрхийг нь сэргээсэн. Харин Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг сэргээгээгүй байгаа” гэлээ.
Улсын заан Б.Пүрэвсайханы тухайд допинг илэрсний дараа Б сорьцоо дахин шинжлүүлэх болсонтой нь холбоотойгоор түүний барилдах эрхийг цуцлах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн аж. Тиймээс Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх хугацааны хувьд хараахан болоогүй ба хоёрдугаар сарын 1-нээс заал, танхимын барилдаан, баяр наадамд зодоглох боломжтой болох ажээ.
Zindaa.mn