![]() |
Видео
Шинэ мэдээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгчээ
Г.Амартүвшин нь 2019 оны тавдугаар сард тус банкны захирлаар томилогдож байсан юм.
Тэрбээр 2014 оны долдугаар сараас ХасБанкны Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байсан. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан.
Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан нэгэн юм.
У.МАНДАХ
