| |
Видео
Шинэ мэдээ
Шинээр өмчлүүлэх 52 байршлын бүртгэл өнөөдөр эхэлнэ
Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх 52
байршлын хоёрдугаар ээлжийн байршлуудын цахим бүртгэл эхлэхэд бэлэн
болсон байна. Хоёрдугаар ээлжийн байршилд Сонгинохайрхан дүүргийн Эмээлт
уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай Их Цуурайн ам, Улиастай
Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тарианбулагийн хоёрдугаар хэсэг,
Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт
14490 иргэнд цахимаар газар өмчлүүлэх аж.
Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тарианбулагийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд газар өмчлүүлэх юм байна.
Цахим бүртгэлийн ажиллагаа өнөөдөр эхлэх бөгөөд НӨХГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.

Монголын мэдээ