|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Энэтхэг сарыг судлах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Энэтхэг сарыг судлах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Сарны гадаргуу дээр судалгааны төхөөрөмжөө буулгах зорилгоор "Chandrayaan-3” хэмээх гурав дахь хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Энэтхэгийн Сансрын агентлагийн тэргүүн К.Сиван мэдээлжээ.

К.Сиваны мэдэгдсэнээр, уг хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч 2021 оныг дамнан үргэлжилж магадгүй ажээ. "Chandrayaan-3” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болно.  

Одоогийн байдлаар АНУ, ОХУ, БНХАУ сарны гадаргуу дээр амжилттай ажиллагаа явуулаад байгаа юм. Ташрамд дурдахад, Энэтхэгийн сар судлах төхөөрөмж өнгөрсөн есдүгээр сарын 7-нд сарны Өмнөд туйл дээр газардахыг оролдсон боловч сарны гадаргуугаас 2.1 орчим километр зайд очсоны дараа холбоо тасарсан билээ. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler