|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн дагуул сар жижгэрсээр байгааг НАСА мэдээлэв

 

Дэлхийн дагуул сар жижгэрсээр байгааг НАСА мэдээлэв

 

Дэлхийн цор ганц үнэнч дагуул сар бага багаар жижгэрч байгааг АНУ-ын Сансар судлалын төв онцоллоо. НАСА-ын мэдээлснээр саран дээрх газар хөдлөлт, гадаргуугийн атираа, эвдрэлээс үүдэн хэмжээ нь багассаар байна гэж үзжээ.

Дэлхийн бүтцэд байдаг шиг тектоник хавтан саранд байдаггүй. Өнгөрсөн олон зуун сая жилийн хугацаанд сарны дотоод бүтэц хөлдсөнөөр гадаргуу нь овон товон болж хатингарших үзэгдэл бий болсон гэж эрдэмтэд үздэг.

2009 оноос хойш НАСА-ын тойрог замын судалгааны хөлөг саран дээрх хэдэн км өндөр хавцал, эвдрэлийн 3,500 орчим зургийг авчээ. Сар 50 метр орчим хэмжээгээр жижгэрсэн ба хатингаршиж жижгэрэх бүрт газар хөдөлдөг байна. 1969-1977 оны хооронд Аполло 11,12,14,15,16 даалгавруудын үед нийт 28 удаа сарны газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг ажээ. Судлаачид газар хөдлөлтүүдийн голомтыг хиймэл дагуулын зурган дээрх өөрчлөлтүүдтэй харьцуулсан байна.

Саран дээр одоо ч газар хөдөлсөөр байгаа бөгөөд энэ нь түүнийг маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгааг илэрхийлж байна гэж зарим судлаачид үзжээ. Зарим доргилтууд сарыг дэлхийгээс хамгийн хол зайд байх үед болсон байж магадгүй. Саран дээр гарч байгаа эвдрэл гэмтэл, цаг агаарын байдал, доргилт чичирхийллээс болж сарны хэмжээ жижгэрч хөлдөхөөс гадна гадаргуу өнгөө алдаж харанхуй болсоор байгааг НАСА-ын эрдэмтэд танилцуулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler