|
Видео

Шинэ мэдээ

ЭМД-аар үйлчлэх 13 спорт клуб тодорлоо

ЭМД-аар үйлчлэх 13 спорт клуб тодорлоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын шалгаруулалтад 13 спорт клуб тэнцэж, үйлчлүүлэгчийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.

Ийнхүү 13 спорт клуб ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллах юм. Тус газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 20-нд хүлээн авч, шалгаруулсан байна. 

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler