
Өнөөдрөөс сурагчдын амралт эхлэж
байна. Хүүхдүүд өдрийн цагаар гэртээ үлдэж байгаа энэ өдрүүдэд гал түлэх зайлшгүй хэрэг гарна. Тэгвэл эцэг
эхчүүдийг хүүхдээ зөв галлагааны аргад
сургахыг анхааруулж байна. СХД-ийн төрийн албан хаагчид гэр хорооллын айлуудаар
явж сайжруулсан түлшний зөв хэрэглээний зөвлөмжийг 2 удаа тараажээ. Мөн хариуцсан
хорооддоо ажиллаж гэртээ байгаа хүүхдүүдэд сайжруулсан түлшний талаар мэдээлэл
хүргэн ажиллаж байгаа юм байна.