|
Видео

Шинэ мэдээ

Боливи: Эмх замбараагүй байдлын үеэр долоон хүн амиа алдав

Боливи: Эмх замбараагүй байдлын үеэр долоон хүн амиа алдав

Боливид өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны үеэр амиа алдсан хүний тоо долоод хүрсэн талаар тус улсын Ерөнхий прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар  El Deber сонин мэдээлсэн байна.  

Эх сурвалжийн мэдээлснээр, Ла-Паса хотод хоёр хүн, Санта-Крусд хоёр, Кочабамбад гурван хүн амиа алдсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдлуудыг бүгдийг шалган, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоон, шийтгэл ноогдуулна гэж Боливийн Ерөнхий прокурор Хуан Ланчила мэдэгджээ.

Түүнчлэн эсэргүүцлийн үеэр гэмтэж бэртсэн 12 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж орон нутгийн аврах албаны төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр 169 хүн баривчлагджээ.  

Эргэн сануулахад, 10 дугаар сарын 20-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас Боливид эмх замбараагүй байдал эхлэсэн юм. Тус улсын Сонгуулийн шүүх Эво Моралесыг ялалт байгуулсан хэмээн зарласан ч түүний өрсөлдөгч Карлос Меса энэ үр дүнг хүлээн зөвшөөрөгүй. 

Улмаар Боливийн олон хотод эсэргүүцэл эхэлж, цаашлаад эмх замбараагүй байдал болон хувирсан. Энэ эсэргүүцэлд цагдаа болон цэргийнхэн нэгдэж, 11 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчин Моралесыг сайн дураар огцрохыг уриалсан юм. Ингээд 13 жил Боливийг удирдсан Эво Моралес сайн дураар огцорч, 11 дүгээр сарын 12-нд Мексик рүү дүрвэсэн байна.

 


 

 

 

Г.Бямбасүрэн

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler