|
Видео

Шинэ мэдээ

Орон даяар онц байдлыг цуцаллаа

Орон даяар онц байдлыг цуцаллаа

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера нийслэл болон бусад мужид эсэргүүцэл, эмх замбараагүй байдлыг зохицуулсны дараа онц байдлыг цуцлах шийдвэр гаргажээ. 

"Ерөнхийлөгч Себастьян Пиньера 10 дугаар сарын 28-ны 00:00 цагаас эхлэн бүхий л нутаг дэвсгэрт зарласан онц байдлыг цуцлахад шаардлагатай зарлигт гарын үсэг зурсан" хэмээн  Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.  

Мөн үүнээс өмнө Чилийн Ерөнхийлөгч эсэргүүцлийн улмаас Засгийн газрын үйл ажиллагааг шинэчлэх хүрээнд бүхий л сайд нарыг огцрох өргөдлөө өгөхийг хүсчээ. 

Эргэн сануулахад, метроны үнийн өсөлтөөс үүдэн 10 дугаар сарын 14-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цар хүрээгээ нэмэгдүүлэн, эмх замбараагүй байдал болон хувирсны дээр энэ сарын 25-ны өдөр ээлжит жагсаалд сая гаруй хүн оролцсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том жагсаал болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler