| |
Видео
Шинэ мэдээ
Сонгуультай холбоотой сөргөлдөөний улмаас 6 хүн амиа алджээ
Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Прабово Субиантог дэмжигчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд явуулсан сонгуулийн дүнг эсэргүүцэн нийслэл Жакарта хотод эмх замбараагүй байдал үүсгэжээ.Жакарта хотын дарга Ани Басведаны мэдээлснээр, таван цаг гаруй үргэлжилсэн жагсаал цуглааны үеэр зургаан хүн амиа алджээ. Мөн цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын хооронд үүссэн сөргөлдөөний улмаас 200 орчим хүн гэмтэж бэртсэн байна.Индонезын Үндэсний цагдаагийн газар амиа алдагсдын нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Уг сөргөлдөөнийг зохион байгуулалттайгаар үүсгэсэн хэмээн цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд нийт 58 хүнийг баривчилжээ.Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний дунд нийгмийн сүлжээ болох зурвас илгээх хавсралтуудад гэрэл зураг нийтлэхийг хоригложээ. "Олон нийтийн дунд буруу ташаа мэдээлэл тархахаас сэргийлэх зорилгоор нийгмийн сүлжээнд түр зуурын хязгаарлалт хийсэн” гэж Аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд мэдэгдсэн байна.Сөрөг хүчний намын нэр дэвшигчид болох П.Субианто болон Сандиаго Уно нарын сонгуулийн кампанит ажлын багийнхан үүсээд буй эмх замбараагүй байдалд холбоогүй гэдгээ илэрхийлжээ.Индонезын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгогчдын 11 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан тухайгаа энэ долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэн билээ.
24news.mn