|
Видео

Шинэ мэдээ

Цахим засгийн газар – олон улсын туршлага

Цахим засгийн газар – олон улсын туршлага

АНУ-д цахим засгийн газрын хууль, эрх зүйн суурь ерөнхийлөгч Билл Клинтон, дэд ерөнхийлөгч Аль Горын засгийн газрын үед буюу 1995 онд "Цаасан баримт бичгийг бууруулах тухай” хууль батлагдсан цагаас тавигдсан түүхтэй.

Дараа жил нь буюу 1996 онд АНУ-ын "Мэдээллийн эрх чөлөөний хууль”-д (The Freedom of Information Act) томоохон өөрчлөлт оруулж, Клинжер-Коэны "Мэдээллийн технологи ашиглалтад шинэчлэл өрнүүлэх тухай” хуулийг баталсан юм. Хожим 1998 онд "Төрийн байгууллагыг цаасан баримт бичгийн эргэлтээс салгах” хуулийг батлав.

Улмаар 1999 оны 12 дугаар сард Билл Клинтон – цахим засгийн газрын тухай, нийтийн тусын тулд мэдээллийн технологи ашиглах (Use of Information Technology to Improve Our Society) тухай хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Чухам энэ үеэс АНУ-ын төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим засгийн газрын төсөл өргөн цар хүрээтэй хэрэгжиж эхэлжээ. Төсөл хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан нь АНУ-ын иргэд тодорхой яам, албадад хандахаас бус, засгийн газарт хандахад бэрхшээлтэй байсан явдал. Энэхүү үндсэн дутагдлыг цахим технологи ашиглаж арилгах ёстой байв.

АНУ-д 1995-1999 онд интернэт хэрэглэгчдийн тоо дөрөв дахин өсөж тус улсын нийт хүн амын 40 орчим хувийг эзэлдэг болсон нь засгийн газрын цахим үйлчилгээнд шаардлагатай нийгмийн суурь-бааз бүрэлдсэн хэрэг юм.

Жорж Бушийн засаг захиргаа мэдээлэл, холбооны технологи (ICT- Information and Communication Technologies) ашиглан төрийн удирдлагын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах ажлыг 2001 оны зунаас үргэлжлүүлж, удирдлагын өргөтгөсөн шинэчлэлийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг АНУ-ын Конгресст тавьжээ. Улмаар 2002 оны эхээр ажлын тусгай хэсэг "цахим засгийн газар байгуулах стратеги” боловсруулж, уг технологийг нэвтрүүлэхэд саад болж буй үндсэн дөрвөн бэрхшээлийг тодорхойлов.

Үүнд:
— төрийн хөтөлбөр хэрэгжилт чанар тааруу;

— төрийн байгууллагад бизнес-процессын мэдээлэлжүүлэлт, автоматжуулалт сул;

— мэдээллийн тогтолцоо интеграцгүй - "аралжсан” автоматжуулалттай;

— төрийн байгууллагууд доторх өөрчлөлт шинэчлэлийг эсэргүүцэх хандлага

гэсэн үндсэн дөрвөн бэрхшээлийг дурдсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler