|
Видео

Шинэ мэдээ

Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээШилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.  
Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна.

• Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.
• Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.
• Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.
• Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой.
 
Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзэж байна. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгааг С.Баярцогт сайд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.  

Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтлөх юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler