| |
Д.Одбаярыг хамгаалсан УИХ-ын дарга дэлхийд шившгээ тарив
-Цэцийн дарга буруугүй бол Сөүлээр, буруутай бол зүгээ буруулж, зүсээ хувирган Бээжингээр дамжина-
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д=Одбаяр Бүгд Найрамдах Индонези Улсад болохолон улсын хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явах үедээ БНСУ-ынонгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн Энэ нь тухайн улсын хэвлэл мэдээллийнхэрэгсэлээр цацагдаж, хэл амны бай болсоор байна
Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийндарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэнхуулийн Цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огтнийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж, даргыгаа "өмөөрч” байна. Түүнчлэн "Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр угасуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ.
Мөн УИХ-ын дарга Г=Занданшатар Цэцийн даргын асуудлаар "ҮХЦ-ийн даргынталаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулжасуусан ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийнЦэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.ҮХЦ-ээсбидэнд өгсөн мэдээллээр "ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард ньсууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэлгарсан байна” гэх тайлбарыг өгсөн хэмээн мөн л өмөөрч байна билээ. УИХ-ындарга Цэцийн даргаа хаацайлан тайлбар өгөхдөө "Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа” гэсэнбайх юм
Уг нь Д.Одбаярын хувьд хэдий хилийн дээс алхаж, хөх тэнгэрт хөөрч, хатуударсанд хөлчүүрхсэн үедээ хувь хүний байр сууринд байсан ч БНСУ-ынцагдаагийн байгууллагаас Монгол Улсын дипломат ажилтны нэр төрөөр л суллуулж гарсан. Тийм байтал БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон тодруулна гэдэг нь ямар ч ойлгомжгүй асуудал биш гэж үү. ЭСЯ-ныхан хүртэл 1961 онд батлагдсанДипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар Д.Одбаяр нь дипломатхалдашгүй эрхтэй гэж хэлээд түүнийг суллуулсан байдаг. Харин БНСУ-ын Гадаадхарилцааны яамнаас Венийн конвенц нь зөвхөн тухайн дипломат ажилтныгилгээсэн болон хүлээн авагч оронд л үйлчилдэг болохоос дамжин өнгөрч буйоронд үйлчилдэггүй учир түүнийг саатуулан шалгах ёстой байсан ч онгоцны буудлын цагдаа нар Монголын талын мэдүүлэгт итгэн хэрэгт холбогдсон хүмүүсийгсуллан явуулсан байна гэж мэдээлсэн
Харин цагдаагийн байгууллагынх нь зүгээс эргэн ирж асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн учраас хэмээн хүлээж буйгаа хэлээд байгаа
Тэгэхээр дээрх мэдээлэл болон Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын дарга Г=Занданшатарнарын тайлбараас харвал Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирэхдээ заавалБНСУ-аар дамжин өнгөрөх нь гарцаагүй гэсэн үг.Тодруулбал, тухайн улсад худалмэдээлэл цацсан асуудлыг шийдвэрлүүлэх эсвэл өгзөг барьж, ёс зүйгүйавирласандаа хариуцлага хүлээх хоёрын нэгийг сонгох нь
Мэдээж хууль, журмаа ягштал биелүүлж, мөрддөг солонгосчуудын хувьд дипломатхалдашгүй эрхтэй хэмээн суллуулсан Д.Одбаярыг тийм ч амар тавиад туучихгүй.Тэгэхээр зүгээ буруулж, эх орондоо ирсэн ч бусдын биед зүй бусаар хүрсэн эсэх асуудлыг эцэслэхийн тулд эргэн ирэхийг түүнээс шаардах нь ч гарцаагүй л боловуу
Хэрвээ агаарын хөлөгт асуудал үүсгэсэн бол Үндсэн хуулийн Цэцийн эрхэм даргаД.Одбаяр улс эх орон, толгойлж буй байгууллага, албан тушаал, өөрийн байрсууриа бодсон ч зүгээр л огцорсон нь түүний хувьд ядаж ганц зөв сонголт УИХ-ын дарга Г.Занданшатар ч гэсэн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх нь ёс зүйн хувьд ч зөв сонголт. Эс бөгөөс монголын улстөрчид, өндөр албан тушаалтнуудбэлгийн дур хүсэл, сонирхолоо эрхэмлэж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг, нөгөө ньбайх ёстой асуудал мэт өмгөөлж, хамгаалдаг гэсэн мессеж дэлхийгээр тархах ньбайна шүү
Эх сурвалж: Erennews.mn