![]() |
Видео
Шинэ мэдээ
ҮХЦ-ийн дарга Ү.Одбаяр “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Өмнөд Солонгост баривчлагджээ
Цагдаад дуудлага ирснээр цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилсан ч түүнийг халдашгүй эрхтэй гэдэг үндэслэлээр сулласан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ конвенцийн дагуу халдашгүй эрхтэй эсэхийг цагдаагийнхан шалгаад, дахин дуудаж байцаалт авах гэнэ.
Тэрбээр өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон талаар news.chosun.com мэдээлжээ.
