![]() |
У.Хүрэлсүхэд: Шахмал түлшний эргэн тойрон дахь асуудлуудыг засч сайжруулахыг хүсье
Үүний дагуу бид Иргэдийн дунд энэ түлшний талаархи санал сэтгэгдлүүдийг хүлээж аваад байна.
Манай редакцид нэг хоногийн туршид 2621 хүн санал, сэтгэгдэл, гомдол, талархлаа ирүүлжээ.Мэдээж энэ түлшийг магтах сайшаах иргэд байх ч энэ нь тийм ч олон биш ажээ.
Ингээд түлшний талаар ирүүлсэн иргэдийн сэтгэгдлүүдийг энд нэмэлт хачиргүйгээр хүргэе.
Эдгээрт:
1. Хог хаягдал маш ихтэй
2.Илчгүй, гүйцэт шатдаггүй
3.Маш муухай үнэртэй
4.Үнс, тортог ихтэй
5.Олдоц муутай
6.Маш өндөр үнэтэй
7.Хүссэн хэмжээгээрээ авах боломжгүй
8.Хаагуур худалдаалж буй талаархи мэдээлэл муу
зэрэг дээрхи 8 н төрлийн сэтгэгдэл маш олноор ирүүлжээ.Эдгээрийг анхааралдаа авч асуудлыг өвлийн ид хүйтэн эхлэхээс өмнө шийдвэрлэхийг эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хотын мэр С.Амарсайханаас иргэд олноороо хүсч байна.
