|
Видео

Шинэ мэдээ

“Баян” Базар залуухан амрагтайгаа хайрын зурвас шидэлцэн суухуй дор…

Дуучин Б.Аззаяа 21 насандаа ард түмний сайн мэддэг "Сүүн далай ээж” хэмээх дууг шинэчлэн дуулж, олны сонорт хүргэсэн нь бас л урлагийн тайзнаа чамгүй амжилт дагуулсан. Харин дуучин маань сүүлийн үед их урлагаас хөндийрч хувийн амьдралаа хөөн саяхан ээж болоод байгаа юм. Тэрбээр уран бүтээлээ үргэлжлүүлэх эсэхэд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд гэр бүл зохиохоосоо өмнө R&B болон рок урсгалын дуу дуулах мөрөөдөлтэйгөө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дэлгэж байсан. Ямартай ч залуу дуучин ээж  маань хэсэг хугацааны дараа магадгүй цоо шинэ өнгө аястайгаар тайзнаа эргэн ирж ч мэдэх юм.

Тэгэхээр олны танил дуучны хувьд хувийн амьдрал нь фэнүүдэд нь ямагт сонирхол төрүүлж байдаг. Тэр утгаараа дуучин бүсгүйн хувийн амьдралаас бяцхан "дэлгэхэд” тэрбээр бас л олны танил гэж хэлж болохоор "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базартай тоонот гэрт толгой холбон ийнхүү аав, ээж бололцжээ. Түүнийг түмэн олон дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны нөхөр, топ модель Ариунцэцэг, клипчин Оюу гээд Монголын сайхан бүсгүйчүүдийг сэлгэж суудаг гээд  "Баян” хочит нэрээр нь андахгүй мэднэ. Тэрбээр хамгийн сүүлд Ариунцэцэгтэй дэр нэгтгэн хоёр ч хүүхдийн ижий, аав болцгоосон байсан ч, топ модель хүүхдүүдээ аваад төрхөмдөө буцсан гэдэг.

Ер нь тэгээд Ч.Базараа Говь-Алтай аймагт төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог талаар уншигч та сонсож байсан биз ээ. Тиймээс энд бичих нь илүүц болов уу.

Ямартай ч дуучин Б.Аззаяа маань ийм нэгэн эртэй амьдрал холбож, дутагдах гачигдах зүйлгүй тун сайхан амьдарч байгаа гэнэ шүү. Шинэхэн хосууд халуун янаг үгсээр чимэг хийн ЗҮРХ зуралцаж, ёстой л гал халуун хайрандаа умбаж байгаа аж. Үүнийгээ ч гэрчилж Б.Аззаяа өөрийн инстеграм дээрээ "Хайрын захиа”-аа дэлгэсэн байна.  Уг нь "баян” Базар сүүлийн үед нэлээд баартай байгаа. Түүний компаниуд хэвлэл мэдээллийн халуунхан сэдэв болсоор. Хамгийн сүүлд гэхэд л, "Эко Алтан Заамар”-т нь хэдэн хүн амь үрэгдэж, хаалга үүдээ хүртэл хаалгуулах дээрээ тулаад буй. Гэвч залуухан амрагтаа цаг зав гаргаж, янагийн үгээ шидэлцсээр л суугаа аж…

Эх сурвалж: http://newsmedia.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.