![]() |
Видео
Шинэ мэдээ
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ
Нэгдүгээр шатанд тэнцсэн иргэд шаардлагатай материалыг гурван хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөхөөр журамд тусгасан боловч бодит байдал дээр гурав хоногт амжих боломжгүй байгаа учир хугацааг таван хоног болгож сунгажээ.
Тодруулбал, энэ сарын 19-23 хүртэл тэнцсэн иргэдээс нэмэлт материал хүлээн авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тэнцсэн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь нэмэлт материалаа бүрдүүлж өгчээ. Хэрэв заасанд хугацаанд нэмэлт материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд журмын дагуу дараагийн эрэмбэлэгдсэн иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцох юм.
