![]() |
БНХАУ-ыг валютын луйварчин хэмээн тодорхойлжээ
БНХАУ-ыг валютын луйварчин орон гэж тодорхойлсон АНУ Бээжингийн энэ алхмыг хоёр орны хооронд гараад байгаа худалдааны харилцааны маргааныг дахин хурцатгана гэж үзэж байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт болон америк долларын ханшийг зохицуулж байгаа тухайн орон ингэснээрээ нөхөн төлбөрийн үлдэгдэл, олон улсын худалдаанд шударга бус өрсөлдөөнд давуу тал олж авахаас зайлсхийх зорилготой гэж тодорхойлжээ. АНУ-ын "Ахиос”сонинд бичснээр энэ тодорхойлолтыг авахын тулд тухайн орон валютынхаа зохицуулалтыг хийхдээ жилийн хугацаанд дотоод бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг зарцуулах хэрэгтэй юм байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 1-нээс БНХАУ-ын бараанд 300 тэрбум ам. доллартай тэнцэх 10 хувийн татвар нэмж ногдуулна гэж мэдэгдсэний дараа юанийн ханш унасан байна. Гэхдээ тэрээр БНХАУ-аас экспортоо нэмэгдүүлэхийн тулд юанийн ханшаа шударга бусаар унагаахыг шаардаж байжээ. Гэвч Бээжин үүнийг нь үнэн болохыг үгүйсгэснээс гадна юанийн ханшийг тогтвортой барихыг хичээж байна гэж мэдэгдсэн байна. Юанийн ханш унаснаар БНХАУ-ын экспортолж байгаа барааны үнэ буурна. Ингэснээр үйлдвэрлэж байгаа барааны өрсөлдөөн нэмэгдэнэ. АНУ хятад бараанд ногдуулах татвараа нэмсээр байвал БНХАУ-ын барааны үнэ улам буурна. Харин мэргэжилтнүүд БНХАУ-ыг валютын луйварчин орон гэж тодорхойлсноор АНУ, Европт юанийн ханш хүчтэй унасны дараа хөрөнгийн зах зээлд тайван бус байдал нэмэгдэнэ гэж үзжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2019.8.7 ЛХАГВА №156 (6123)
