|
Видео

Шинэ мэдээ

Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

 


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх "Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охины амийг онц хэрцгий аргаар хохироосон Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг маргааш Дээд шүүх хэлэлцэнэ.
Тэдэнд хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосон байгаа. Гэвч тэдний ар гэр болон өмгөөлөгчид өөрсдийнх нь хүсэлтээр Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа юм.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс бүх насаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Тэд ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ч тэд дахин ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандсан байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler